• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42452.39

( -538.73 -1.25% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42452.39 -538.73
MSE A Индекс 16528.41 -70.49
MSE B Индекс 11952.78 -55.87

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-13 16:22:08

Энэ өдөр нийт 13,955,460,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-13 14:15:27

2024 оны 5 дугаар сарын 06-наас 2024 оны 5 дугаар сарын 10-ны хооронд өдөрт дунджаар 50,614,291,419.74 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2024-05-13 13:50:13

Анхдагч зах зээлд хувьцааны захиалгын эрэлтийн хэмжээ нь нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд greenshoe хэрэгжүүлэхгүй буюу нэмж хувьцаа гаргахгүй.

Мэдээ мэдээлэл

НИЙТ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2016-07-07 08:58:48

Хорооны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 418 дугаар тогтоолоор батлагдсан "Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн төлбөрийн чадварыг тооцох, түүнд хяналт тавих журам"-ын 3.8-д "Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компани нь төлбөрийн чадварын үзүүлэлтийн тайлан болон санхүүгийн тайланг цаасан болон цахим хэлбэрээр дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор Хороонд ирүүлнэ" гэж, Үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мөрдөгдөх нягтлан бодох бүртгэлийн зааврын 1.8-д "Үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь эхний хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор холбогдох тодруулгын хамт бичгээр болон цахим хэлбэрээр Хороонд ирүүлнэ" гэж тус тус заасан.

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран хийсэн газар дээрх үзлэг, Хороо, "Монголын хөрөнгийн бирж" ХК хамтран 4 дүгээр сард зохион байгуулсан сургалтаар үнэт цаасны компаниудад тусгайлан нээсэн цахим шуудангийн хаягуудыг, нууц үгтэй нь танилцуулсан билээ.

2016 оны 02 дугаар улирлаас үнэт цаасны компаниудын санхүүгийн тайлан болон Хорооны 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 457 дугаар тогтоолоор батлагдсан "Зохицуулалттай этгээдийн мэдээллийн сангийн журам"-д заасан мэдээллүүдийг цахимаар буюу вебээр авахаар болсон тул та бүхэн доор дурдсан цахим хаягаар нэвтэрч холбогдох мэдээллүүдийг бөглөнө үү. www.frc.mn>>цахим тайлан>>вебээр дараах замын дагуу нэвтрэх нэр /компанийн регистрийн дугаар/, нууц үг /цахим шуудангийн хаяг руу нууц үгийг илгээнэ эсхүл утсаар асууна уу/-ийг оруулан нэвтэрнэ үү. 

Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн төлбөрийн чадварыг тооцх, түүнд хяналт тавих журамыг энд дарж үзнэ үү

Холбогдох утас:70117097, 95549595 

Хянан шалгагч: Т.Ичинноров

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО