• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48991.11

( -34.68 -0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48991.11 -34.68
MSE A Индекс 18963.33 -29.58
MSE B Индекс 14979.39 27.26

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ХУВЬЦААНЫ 49 ХУВИЙГ НЭЭЛТТЭЙ АРИЛЖИХААР ТУСГАЖЭЭ

2011-05-10 00:00:00
“Үндсэн чиглэлд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл”-ийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Төсөлд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ирээдүйд олох ашгийг тооцоолсны үндсэн дээр тус компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг нэмэгдүүлэн тогтоож, нийт хувьцааны 49 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад нээлттэй арилжиж, хөрөнгө төвлөрүүлэхээр тусгажээ. Хөрөнгийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д туссан эхний болон хоёр дахь шатны төмөр замын суурь бүтэц барихад зарцуулах юм. Төсөл батлагдвал төмөр замын суурь бүтэц барихад шаардагдах хөрөнгө оруулалтын аргачлал бий болохоос гадна хувьцаа арилжсанаар хөрөнгийн зах зээл идэвхжиж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид томоохон бүтээн байгуулалтад оролцох боломжтой болно. Түүнчлэн хувьцааг биржид бүртгүүлснээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн санхүү болон үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, компанийн сайн засаглалыг хэвшүүлнэ гэж Засгийн газар үзэж байна. УИХ-ын 32 дугаар тогтоолын дагуу эхний шатанд Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсангийн чиглэлд 1100 км төмөр замын суурь бүтэц барих юм. Энэ хүрээнд Засгийн газар төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон бол салбарын сайдын тушаалаар төмөр замын трассын ерөнхий төлөвлөлтийн зургийг батлаад байна. Батлагдсан трассын дагуу мэргэжлийн байгууллагууд газар зүйн байршил, өндрийн цэг, тэмдэгтүүдийг суулгаж, сүлжээ байгуулж эхэлжээ. “Монголын төмөр зам” компани нь эхний үе шатанд барих төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэлийг “McKinsey&Company”-иар хийлгэхээр гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлсэн байна. Эхний үе шатны төмөр замыг барихад нийт 3 тэрбум орчим ам.доллар /1 км зам барихад 2-2,5 сая ам.доллар/ шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Хоёр дахь үе шатанд Нарийнсухайт-Шивээхүрэн, Ухаа худаг-Гашуунсухайт, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг, Хөөт-Бичигтийн чиглэлийн 900 орчим км замын суурь бүтцийг барьж эхлэх юм. Эх үүсвэр: www.shuud.mn