• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50745.15

( 29 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50745.15 29
MSE A Индекс 19451.71 118.6
MSE B Индекс 14358.16 -15.96

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

5-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-26 16:17:17

Энэ өдөр нийт 47,607,588,934 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

НЭР БҮХИЙ 52 ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТУЗ БҮРЭН ЭРХГҮЙ БОЛЛОО

2017-06-20 13:03:20

Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаат компани /ХК/-ийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал /ХЭЭХ/-ыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулах үүрэгтэй. Хэрэв энэ хугацаанд ХЭЭХ-аа зарлан хуралдуулаагүй бол ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал /ХЭЭБХ/-ыг зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болдог.

Одоог болтол буюу хуульд заасан хугацаанд дор нэр дурдсан 52 компани ХЭХ-аа зарлан хуралдуулаагүй тул хувьцаа эзэмшигчдийн хурал зарлахаас өөр ямарваа шийдвэр гаргах, компанийн үйл ажиллагааг удирдах эрхгүй болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ. 

1

АР ТАРХИ

19

ДОРНОД

37

СЭЛЭНГЭ СҮРЭГ

2

АВТОЗАМ

20

ДУЛААН ШАРЫН ГОЛ

38

ТӨВ УС

3

АГРОТЕХИМПЕКС

21

ЕВРОФЁ АЗИА

39

УЛААН САН

4

АЖЛЫН ХУВЦАС

22

ЖИНСТ

40

УЛИАСТАЙ ТЭГШ

5

АЛМААС

23

ИХ БАРИЛГА

41

ХАНГАЛ

6

АР БАЯНХАНГАЙ

24

ИХ НУУР

42

ХАРГИА

7

АСБИ

25

ИХ ҮҮСГЭЛ

43

ХАРШИЙН ГЭГЭЭ

8

БАЯЛАГ НАЛАЙХ

26

МОНАСАР

44

ХӨДӨӨГИЙН ТЭЭВЭР

9

БАЯЛАГ ШАРЫН ГОЛ

27

МОННООС

45

ХУРТАЙ

10

БАЯНТАЛБАЙ

28

МӨНХ ЖИМ

46

ХҮНС АРХАНГАЙ

11

БАЯНТООРОЙ

29

МҮДИКС

47

ХЭРЛЭН ХИВС

12

БИНСЭ/ БАЯНХАЙРХАН

30

НИЙСЛЭЛ ӨРГӨӨ

48

ЧАНДМАНЬ ДУНДГОВЬ

13

БОРООГИЙН ҮЙЛДВЭР

31

НОМИН ХИШИГ

49

ЧАНДМАНЬ УУЛ

14

БҮТЭЭЛ

32

ОРГИЛ ГОВЬ-АЛТАЙ

50

ШИМ

15

ГАНТӨМӨРТ

33

ӨВ УСЖУУЛАГЧ

51

ЭРДЭНЭТ ЗАНДАН

16

ГЛОБАЛ МОНГОЛИА ХОЛДИНГС

34

ӨЛЗИЙ ДУНДГОВЬ

52

ЭСГИЙ ГУТАЛ

17

ГОВИЙН ӨНДӨР

35

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭ

 

 

18

ГОНИР

36

СЭЛЭНГЭ ИМПЕКС

   

 

Эдгээр хувьцаат компаниудын ТУЗ-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон тул  тавдугаар сарын 1-нээс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос нийт хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүдэд анхааруулсан байна. 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо