• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50745.15

( 29 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50745.15 29
MSE A Индекс 19451.71 118.6
MSE B Индекс 14358.16 -15.96

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

5-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-26 16:17:17

Энэ өдөр нийт 47,607,588,934 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-26 15:52:04

Тус өдөрлөгт нийт 450 гаруй иргэн хамрагдсан бөгөөд 350 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

Мэдээ мэдээлэл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-07-05 14:51:35

2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 15 хувьцаат компанийн 54,646 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “АПУ"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 4.05%-иар өссөн бол "Монгол шевро” компанийн ханш хамгийн өндөр буюу 15.00% хувиар унасан байна.

Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн анхны өрсөлдөөнт дуудлага арилжаагаар 39 долоо хоногийн хугацаатай жилийн 11.7 хувийн хүүгийн хязгаартай үнэт цаасны арилжаанд хөрөнгө оруулагч нар хүүг буулгах зарчимаар өрсөлдсөн бөгөөд 10.3 хувийн хүүгээр хэлцлүүд биелэгдэж нийт 60,0000 ширхэг үнэт цаас  6.0 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 19,661 ширхэг үнэт цаас  1,926,414,060 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,112 ширхэг "Сүү бонд"-ыг  111,227,610 төгрөгөөр арилжаалсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 851.59 нэгж болж 0.3%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,495,506,692,154 төгрөг боллоо.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                           МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ