• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50115.72

( 641.74 1.3% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50115.72 641.74
MSE A Индекс 18311.83 267.31
MSE B Индекс 14732.86 263.86

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-18 15:54:17

Энэ өдөр нийт 147,391,247,033 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-07-18 12:09:59

Нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг буюу нийт 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий купонтой ЗГДҮЦ-ны арилжаанд хөрөнгө оруулагч та бүхэн  өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2025-07-18 11:45:38

Нийт бүртгэлтэй хувьцаат компаниуд 2025 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа 2025 оны 7 дугаар сарын 29-ний дотор ирүүлнэ үү.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-12-26 15:06:43

2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар  I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 831,494 ширхэг хувьцаа 472.1 сая төгрөгөөр арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Үүнээс Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл /JLT +14.97%/, Жинст-Увс /JIV +14.95%/ болон Мик Холдинг /MIK +14.91%/ компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол зочид буудал” ХК-ийн /BNG/ ханш хамгийн ихээр буюу 6.59 хувиар буурлаа. 

Энэ өдөр багцын арилжаагаар Мик холдинг /MIK/ ХК-ийн нийт хувьцааны 15.7% буюу 3.24 сая ширхэг хувьцаа 36.04 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.

ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5 ширхэг үнэт цаас 500,000 төгрөгөөр арилжигдсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 230 ширхэг үнэт цаас 23.0 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

"MSE ALL" индекс 1,118.86 нэгж болж 1.35 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,381,436,868,714 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      
                              
                                                                     

    МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ