• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50716.15

( -252.23 -0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50716.15 -252.23
MSE A Индекс 19333.11 -32.66
MSE B Индекс 14374.12 0.5

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-26 15:52:04

Тус өдөрлөгт нийт 450 гаруй иргэн хамрагдсан бөгөөд 350 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-05-25 16:26:46

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААС ГАРГАХ ХҮСЭЛТЭЙ КОМПАНИУДАД ЗОРИУЛСАН УУЛЗАЛТЫН ЦАГ АВАХ ЦЭСИЙГ МХБ-ИЙН ЦАХИМ ХУУДСАНД БАЙРШУУЛЛАА

2018-04-18 10:16:52

Монголын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд идэвхжиж, үнэт цаасаа гаргаж хөрөнгө босгох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэж байгаа нь 2017 оны арилжааны дүн болон индексүүдийн өсөлтөөс харагдаж байна. Түүнчлэн, сүүлийн хагас жилд Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, анхдагч зах зээлд хувьцаагаа олон нийтэд санал болгох замаар хөрөнгө босгосон компаниудын үнэт цаасны худалдан авах захиалга нийлүүлэлтээсээ 3-16.5 дахин их байсан нь шинэ бүтээгдэхүүний эрэлт өндөр байгааг харууллаа.

Иймд МХБ-ээс үнэт цаас гаргахыг сонирхсон  аж ахуйн нэгжүүдтэй ганцаарчлан уулзаж мэдээлэл өгөх зорилгоор МХБ-ийн цахим хуудсанд “Цаг авах” шинэ цэс үүсгэлээ. Үнэт цаас гаргах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд энэхүү цэсийг ашиглан ажлын өдөр бүрийн 11.00 цагаас уулзалт товлох боломжтой бөгөөд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж компаниуд та бүхэн бидэнтэй уулзаж, үнэт цаас гаргах талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Цаг авах цэс рүү энд дарж орно уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ