• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54577.38

( -59.81 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54577.38 -59.81
MSE A Индекс 21074.7 45.49
MSE B Индекс 14174.4 -19.66

Мэдээ мэдээлэл

"СҮҮ" ХК 2025 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2026-02-06 16:06:43

Ногдол ашгийг 2026 оны 4-р сарын 30-ны дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК дахь дансанд байршуулна.

2-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-02-05 18:18:26

Энэ өдөр нийт 53,898,615,838 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-02-05 10:05:15

Анхдагч зах зээлийн арилжаагаар 9.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр дараах симболтойгоор явагдана.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018-06-13 15:18:45

2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 1,038,312 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баялаг налайх" (BNB+15.00%) болон "Алтайн зам" (AZH+15.00%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол секюритиес" (MSC-13.33%) болон "Улсын их дэлгүүр" (UID-7.69%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн анхдагч зах зээлийн захиалгад хөрөнгө оруулагчид 1,778,716 ширхэг үнэт цаасыг 1,138,378,240 төгрөгөөр худалдан авах санал ирүүллээ.

Энэ өдөр "TOP 20" индекс 19692.15 нэгж болж 0.37 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,439,247,159,548 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      

                            
                                                                     МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ