Индекс | Нэгж | Өөрчлөлт |
---|---|---|
Top 20 Индекс | 49006.2 | -292.04 |
MSE A Индекс | 18951.39 | -245.55 |
MSE B Индекс | 14375.55 | -27.19 |
Энэ өдөр нийт 8,186,139,432 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
“Бэрс Эй Би Эс про ТЗК” ХХК нь жилийн 19.5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 29 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаа нар оролцсон юм.
Экспортод гаргах нүүрсний анхны арилжаа өнөөдөр амжилттай явагдаж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн хатуу коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа.
Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгуулахтай холбоотой сургалт 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр болно.
Монголын Хөрөнгийн Биржийн энэхүү туршилтын арилжаагаар арилжигдсан нүүрсний тээвэрлэлт 2023 оны 1-р сарын 16-ны өдрөөс 1-р сарын 19-ний өдрүүдэд амжилттай хийгдлээ
БНХАУ-ын компаниудад нүүрсний арилжаанд оролцох боломж, ач холбогдлын талаар таниулан сурталчлах чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12-р сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хэрэгжилтийг холбогдох бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.
2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр нүүрсний туршилтын арилжаа амжилттай явагдаж 16,512,000 юанийн арилжаа хийлээ.