• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ЖУРМУУДЫГ ТАНИУЛАН СУРТАЛЧЛАХ СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-02 16:59:07

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газраас өнөөдөр (2025.10.02) Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн төв лаборатори, “Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо”, баяжуулах боловсруулах үйлдвэрийн төлөөллүүдийг хамруулсан арга хэмжээг зохион байгууллаа.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаа нар оролцсон.

Тус уулзалтад төрийн эрх бүхий байгууллага болон салбарын 40 гаруй төлөөлөлд уурхайн бүтээгдэхүүний арилжааны журмуудыг танилцуулж, Засгийн газрын холбогдох тогтоол, түүний үр дүнд бий болох боломжуудын талаар мэдээлэл хүргэхийн зэрэгцээ энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд биржээр жонш арилжаалахад тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар харилцан санал солилцлоо.

Арга хэмжээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Уул уурхайн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Амартуул, Татварын ерөнхий газрын Эрдэс баялгийн хэлтсийн дарга С.Мөнхбаатар, Татварын улсын байцаагч Б.Түвшинжаргал, Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд, “Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо”-ны тэргүүн н.Цэвэгмид нар оролцож, тус тус мэдээлэл хүргэсэн юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ