• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЕРДИЙН ГИШҮҮНИЙ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР   

2023-06-02 17:32:05

   “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дэх заалт, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.5 дахь хэсэг, “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.23, 5.39, 5.39.2  дахь заалтыг тус  үндэслэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн  удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

  2. Уул уурхай, хууль, худалдаа, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;

  3. Ял шийтгэлгүй байх;

  4. Төрийн улс төрийн албан тушаал хашдаггүй байх;

  5. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;

  6. Санхүүгийн зах зээлийн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан бус байх;

  7. Зөрчлийн улмаас ажиллаж байсан байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш 3 жил өнгөрсөн байх;

  8. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш 3 жил өнгөрсөн байх;

  9. Санхүүгийн зах зээлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьцаа эзэмшигч, эсхүл хувьцааны хяналтын багцыг дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшигч биш байх;

  10. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ажил, үйлчилгээг хүлээн авах, бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, эсхүл тус компанид ажил, үйлчилгээ үзүүлэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдах үйл ажиллагаа явуулах зэрэг байдлаар компанитай харилцах замаар их хэмжээний хэлцэл байгуулсан аливаа этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн биш байх;

  11. Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч удирдах албан тушаалтантай хамаарал бүхий, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд биш байх;

  12. Хяналт шалгалтын байгууллагын төлөөлөл болон компанийн гүйцэтгэх удирдлага биш байх;

  13. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан тохиромжтой этгээдтийг тодорхойлох журамд заасан шаардлагыг хангасан байх;

  14. Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтад хамрагдсан байх.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

  2. Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа;

  3. Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт;

  4. Нэр дэвшигчийн дэлгэрэнгүй анкет; (төрийн албан хаагчийн дэлгэрэнгүй анкетыг бүрэн бөглөж гарын үсэг зуран, 4 х 6 хэмжээтэй өөрийн цээж зургаа наасан байх)

  5. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү. Энд дарж татаж авна уу.)

  6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;

  7. Боловсролын диплом, үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;     

  8. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;

  9.  Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

  10.  Компанийн засаглалын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

  11. Санхүүгийн зохицуулах хорооны тохиромжтой этгээдээр тодохойлсон тодорхойлолт;

  12. Нэр дэвшигчийн баталгаа; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү. Энд дарж татаж авна уу.)

  13. Нэр дэвшигчийн мэдэгдэл; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү. Энд дарж татаж авна уу.)

  14. Бусад шаардлагыг хангасан талаар нотлох баримт.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 17:30 цаг хүртэл Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3 "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд /ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга 8681-1212/ хүлээн авна.

Анхаарах зүйлс:

1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тус тус гаргацтай бичнэ.

2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.

3. Дугтуйн дотор сонгон шалгаруулалтын баримт бичгийн жагсаалт, мөн гадна талд нь нийт хуудасны тоог бичиж гарын үсгээ зурсан байна. (хэрэв бичээгүй тохиолдолд энэ асуудлаар гомдол гаргах эрхгүй болохыг анхаарна уу)

4. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.

5. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

6. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

7. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.

8. Нэмэлт мэдээллийг компанийн ТУЗ-ийн Нарийн бичгийн даргын 8681-1212 дугаарын утаснаас авна уу. 

 

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК