• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51581.69

( -86.16 -0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51581.69 -86.16
MSE A Индекс 20006.74 55.14
MSE B Индекс 14290.77 32.2

Мэдээ мэдээлэл

ХАНВА ИНВЕСТМЕНТ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-07-09 14:22:50

Талууд Монголын дижитал хөрөнгийн зохицуулах орчин, сэндбокс хүрээнд хөгжиж буй блокчэйн технологийн хэрэглээ, зах зээлийн хяналт, ил тод байдлын ач холбогдлын талаар харилцан санал солилцлоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-09 12:23:11

2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-09 12:18:07

Арилжааны үр дүнд нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдаж, 2 жилийн хугацаатай купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.101 хувиар, купонтой 3 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.741 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

ШААРДАХ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАЙЛБАР

2025-12-11 11:53:16

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 53.1 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүсэх буюу дор дурдсан асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан шийдвэрийн эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй болдог.

Үүнд:

  • 53.1.1.нийлүүлэх, нэгтгэх, хуваах болон хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах;

  • 53.1.2.компани энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлах шаардлагатай их хэмжээний хэлцэл хийсэн;

  • 53.1.3.компанийн дүрэмд хувьцаа эзэмшигчдийн эрхийг хязгаарласан нэмэлт, өөрчлөлтийг оруулсан, эсхүл ийм агуулгатай компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан;

  • 53.1.4.компанийн дүрэмд заасан бусад тохиолдол.

Мөн Компанийн тухай хуулийн 53.2 дахь заалтын дагуу Хувьцаа эзэмшигч дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны 75 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа, түүнчлэн төрийн өмчийн эзэмшилд байсан компанийн хувьцааны хяналтын багцыг хувьчлан авсан тохиолдолд бусад энгийн хувьцаа эзэмшигч хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах, мөн тус хуулийн 53.5 заасны дагуу тухайн эрх үүссэн өдрийн зах зээлийн ханшаар хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй.

Нээлттэй зах зээлд компанийн ирээдүйн үнэ цэнд хөрөнгө оруулж, хувьцааг худалдан авах үйл ажиллагаа нь бүх оролцогчдод эрх тэгш үйлчлэх бөгөөд "Премиум Нэксус" ХК-ийн хувьд нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн хувьцаа эзэмшлийн хэмжээ 75 хувиас дээш гарсан тул Компанийн тухай хуулийн 53.2 заасны дагуу шаардах эрх хэрэгжүүлэх сонирхолтой хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авах үүрэг хүлээсэн.

Харин худалдан авах үнийг зах зээлийн ханшаас өндөр үнээр авах санал гаргаснаар бусад хувьцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэсэн, компанийн үнэлгээг бодитоор илэрхийлэхийг эрмэлзсэн сайн жишгийг харууллаа.

Компанийн тухай хуулийн 53.1, 53.2-т заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа уг шаардах эрх үүссэн өдрийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Үнэт цаасны төлбөр тооцоог Т+2 горимоор гүйцэтгэх журамтай нийцүүлэн гаргана.

Өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй хувьцаа эзэмшигч нь эргүүлж авах тухай шаардлагыг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргах бөгөөд түүнд эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг болон эргүүлэн худалдаж авахыг шаардаж байгаа хувьцааны тоо, төрлийг заана.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ