• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52605.13

( 345.26 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52605.13 345.26
MSE A Индекс 20265.8 45.62
MSE B Индекс 14130.55 -103

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-23 09:48:10

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

Мэдээ мэдээлэл

"МОННАБ" ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗАРЛАЛАА

2023-07-06 10:50:50

"МОННАБ" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №23/14 тоот шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан байна.

Хугацаа, байршил: 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Жуулчны гудамж-19, Хишиг төвийн 7 давхар, 701 тоотод.

Бүртгэлийн өдөр: 2023.07.21-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. Компанийн 2022 оны үйл ажиллагаа, санхүүгийн байдалд ТУЗ-ийн өгсөн дүгнэлт;

  2. ТУЗ-ийн ажлын тайланг хэлэлцэж батлах;

  3. Компанийн үйл ажиллагааны цаашдын зорилтыг хэлэлцэж батлах; 

Хувьцаа эзэмшигчид ажлын өдрүүдэд "МОННАБ" ХК-ийн байранд ирэх, хурал зохион байгуулах комиссын гишүүдтэй холбогдон танилцах баримт бичгийн жагсаалт: 

  • Хурлаар хэлэлцэх асуудал;

  • Хурлын шийдвэрийн төсөл;

  • Санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт;

  • Үйл ажиллагааны тайлан болон бусад бичиг баримтуудтай танилцаж болно.

Хурал зохион байгуулах комисстой холбоо барих мэдээлэл:

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Хархорин захын урд, Үйлдвэрийн тойруу гудамж.

Хурал зохион байгуулах комиссын дарга Ш.Оюун-Эрдэнэ,  Гишүүн Г.Төгөлдөр

Утас: 91916503, 91919392

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ