• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

58549.55

( 332.51 0.57% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 58549.55 332.51
MSE A Индекс 22660.41 148.88
MSE B Индекс 15118.69 -24.05

Мэдээ мэдээлэл

"ЕСӨН ШИЖИР АКТИВ ХОЁР ТЗК" ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-09-01 11:03:57

Хоёрдогч зах зээлийн арилжааг SHJR-BD-01/09/28-C0099-19 симболтойгоор эхлүүллээ.

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА НЭЭХ ЦАГ ТҮР ХОЙШИЛЛОО

2026-09-01 10:29:02

Үнэт цаасны арилжаа нээх цагийг 45-60 орчим минутаар хойшлуулах болсныг мэдэгдье.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 9 ДҮГЭЭР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-09-01 10:04:44

Сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 16, 17, 18-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

Мэдээ мэдээлэл

“СҮҮ” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-21 18:06:46

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 1 ангилалд бүртгэлтэй “СҮҮ ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Болод 08 дугаар сарын 18-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • Орлого:  73.5 тэрбум төгрөг  (Өмнөх оны мөн үеэс 38% өссөн үзүүлэлт)

  • Ашиг: 8.8 тэрбум төгрөг (Өмнөх оны мөн үеэс 2.3 дахин өссөн үзүүлэлт)

Онцлох үйл явдал:

  • 65 жилийн ойтойгоо золгож буй Сүү ХК нь энэ онд санхүүгийн үзүүлэлтүүдээ эрс сайжруулж, бүтээгдэхүүний өртгийг бууруулсны зэрэгцээ стратегийн томоохон хөрөнгө оруулалтад анхаарч, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Тухайлбал, “Миний Монголын сүү” үйлдвэрлэх шугам шинэчлэгдсэнээр үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн байна.

  • Мөн хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх шугам суурилуулснаар зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ нэмэгдсэн.

  • Цаашид Сүү ХК нь импортыг орлох сүүн бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд анхаарч, хүүхдийн болон эрүүл мэндийн сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүлэхээр зорьж байна. Мөн тараг үйлдвэрлэх цехийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн.

  • Малчдын сүү бэлтгэлийн тогтолцоог хөгжүүлэх ажлын хүрээнд дөрвөн хоршооны дэд бүтцийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, нийт санхүүжүүлсэн хоршоодын тоо 14-т хүрсэн.

  • ISO 17025 стандартаар 10 дахь удаагаа итгэмжлэгдлээ.

  • 2023 оны эхний хагасын ноогдол ашгийг 2024 оны 2-р сарын 10 дотор олгохоор шийдвэрлэсэн.

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ