• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

57602.13

( 206.12 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 57602.13 206.12
MSE A Индекс 22150.38 190.07
MSE B Индекс 15021.58 109.08

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-25 14:06:16

Энэ өдөр нийт 46,447,510,132 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"ТАВ" ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2026-08-25 11:18:01

"Тав" ХК-ийн 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №26/2/30 тоот албан хүсэлтийн дагуу нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 114,737 ширхэг хувьцааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

БҮРТГЭЛЭЭС ХАСАГДАХ НӨХЦӨЛ ҮҮССЭН НЭР БҮХИЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2026-08-25 11:07:59

“Монголын хөрөнгийн бирж”-ийн Үнэт цаасны бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн дараах нэр бүхий 5 компанид холбогдох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, журмын шалгуур, шаардлагыг хангаж ажиллахтай холбоотой цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор эргэн мэдэгдэхийг анхааруулж байна.

Мэдээ мэдээлэл

"ХАС БАНК" ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-07-19 11:54:50

“Хас Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн R-2024-33 тоот тогтоолоор компанийн 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 18.00 (арван найман төгрөг) төгрөг буюу нийт 18,948,600,000.00 (арван найман тэрбум есөн зуун дөчин найман сая зургаан зуун мянга) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар баталлаа.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 8-р сарын 08-ны өдрөөр тогтоосон байна.   

Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, “Хас Банк” ХК-ийн дүрмийн дагуу, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг тараах юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ