• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50716.15

( -252.23 -0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50716.15 -252.23
MSE A Индекс 19333.11 -32.66
MSE B Индекс 14374.12 0.5

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-26 15:52:04

Тус өдөрлөгт нийт 450 гаруй иргэн хамрагдсан бөгөөд 350 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-05-25 16:26:46

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

02-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-05 17:55:50

2025 оны 02 дугаар сарын 5-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 557,463,050 төгрөгийн үнийн дүн бүхий 1,169,069 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хүннү менежмент ХК (HBZ +15.00%), Жидакс ХК (SOH +14.93%), Сор ХК (SOR +14.01%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Нэхээсгүй эдлэл ХК (NXE -15.00%), Булигаар ХК (MBG -14.29%), Шарын гол XK (SHG -4.55%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 10,946 ширхэг нэгж эрх 5,781,204 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 30 ширхэг үнэт цаас 2,995,500 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар ширхэг үнэт цаас 400,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 82,910,925 ширхэг үнэт цаас 1,637,490,769 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,267,000 ам.доллар буюу 11,275,429,770 төгрөгөөр,

  • "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,267,000 ам.доллар буюу 11,275,429,770 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 429,000 ам. доллар буюу 1,480,611,990 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 26,235,602,053 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.28% хувиар буурч, 52,431.81 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,220,031,342,686.70 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ