• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50716.15

( -252.23 -0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50716.15 -252.23
MSE A Индекс 19333.11 -32.66
MSE B Индекс 14374.12 0.5

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-26 15:52:04

Тус өдөрлөгт нийт 450 гаруй иргэн хамрагдсан бөгөөд 350 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-05-25 16:26:46

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

02-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-10 17:39:45

2025 оны 02 дугаар сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 60 хувьцаат компанийн 653,859,941 төгрөгийн үнийн дүн бүхий 10,317,689 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 31 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хүннү менежмент ХК (HBZ +15.00%), Жидакс ХК (SOH +14.95%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND +12.42%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монголын хөгжил үндэсний нэгдэл ХК (HAM -14.99%), Стандарт ноос ХК (ALI -14.97%), Монголын цахилгаан холбоо XK (MCH -14.74%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 18,475 ширхэг нэгж эрх 6,742,439 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 254 ширхэг үнэт цаас 25,382,400 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 23 ширхэг үнэт цаас 2,300,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 32,917 ширхэг үнэт цаас 250,004,615 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК-ийн 36 багц 118,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 7,009,200 ам.доллар буюу 24,223,024,188 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 25,161,313,583 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.05% хувиар буурч, 52,582.01 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,262,525,953,846.40 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ