• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63866.15

( 1199.21 1.91% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63866.15 1199.21
MSE A Индекс 24429.44 273.9
MSE B Индекс 15264.75 -13.33

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

02-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-17 15:21:24

2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 1,634,162,724 төгрөгийн үнийн дүн бүхий 6,459,880 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тээвэр-Ачлал ХК (ACL +14.99%), Сор ХК (SOR +14.99%), Нако түлш ХК (NKT +14.99%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Жидакс ХК (SOH -14.86%), Шарын гол ХК (SHG -8.34%), Премиум Нэксус ХК (CUMN -7.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 19,586 ширхэг нэгж эрх 6,137,302 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 70,997 ширхэг үнэт цаас 407,167,795 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 429,000 ам.доллар буюу 1,483,941,030 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 3,531,408,851 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.2% хувиар өсч, 54,018.32 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,752,852,231,715 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ