• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50716.15

( -252.23 -0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50716.15 -252.23
MSE A Индекс 19333.11 -32.66
MSE B Индекс 14374.12 0.5

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-26 15:52:04

Тус өдөрлөгт нийт 450 гаруй иргэн хамрагдсан бөгөөд 350 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-05-25 16:26:46

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

02-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-20 16:28:39

2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 769,162,735 төгрөгийн үнийн дүн бүхий 1,144,466 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Таван толгой ХК (TTL +14.65%), Женко тур бюро ХК (JTB +14.54%), Ариг гал ХК (EER +9.93%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Могойн гол ХК (BDL -13.40%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -7.58%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -7.41%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 12,458 ширхэг нэгж эрх 3,774,486 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 60 ширхэг үнэт цаас 6,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,997 ширхэг үнэт цаас 299,700,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30 ширхэг үнэт цаас 3,000 доллар (МНТ 10,381,830)-аар тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 боловсруулаагүй коксжих нүүрс 4,633,600 ам.доллар буюу 16,035,082,496 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 17,124,101,547 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 2.52% хувиар өсч, 52,698.88 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,495,630,674,675 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ