• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49054.82

( 69.37 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49054.82 69.37
MSE A Индекс 18015.01 41
MSE B Индекс 14476.99 -48.79

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-08 15:39:50

Энэ өдөр нийт 25,732,478,671 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-08-08 11:42:45

Тус компанийн 365,751,958 ширхэг энгийн хувьцааг Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 50,000 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 365,801,958 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. 

“ТАЛХ ЧИХЭР” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-07 18:10:00

Тус компани нь "Ажилтнуудын сэтгэл зүй болон эрүүл мэндийг дэмжин, тогтвортой, аюулгүй ажиллах нөхцлийг сайжруулж, эвсэг нэгдмэл хамт олон бүрдүүлэх арга хэмжээг сар тутамд явуулах, үндсэн цалин 30%-иар нэмэгдүүлнэ" гэжээ.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ХЯНАЛТЫН  ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА

2025-03-06 11:34:29

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь заалтыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлсэн.

Харин Монгол Улсын Засгийн газрын 109 тоот тогтоолоор цагаан сарын баярын амралтыг 2025 оны гуравдугаар сарын 3, 4, 5-ны Даваа, Мягмар, Лхагва гарагт шилжүүлсэнтэй холбогдуулан хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах хугацааг ажлын 3 өдрөөр хойшлуулж, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авахаар боллоо.

Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран "Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;

  2. “Монголын хөрөнгийн бирж” ХК-тай сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн харилцаанд оролцоогүй байх;

  3. Бусад арилжаа эрхлэх байгууллагын хувьцаа эзэмшигч, эсхүл түүний холбогдох этгээд бус байх;

  4. Банк, санхүү, эрх зүй, эдийн засаг, бизнесийн чиглэлээр дээд боловсролтой, мэргэшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан мэдлэг, туршлагатай байх;

  5. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өр төлбөргүй байх;

  6. Төрийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;

Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлага:

  1. Улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;

  2. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

  2. Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа;

  3. Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт;

  4. Нэр дэвшигчийн дэлгэрэнгүй анкет; (анкетыг энд дарж татаж авна уу)

  5. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн үнэт цаас эзэмшлийн тодорхойлолт;

  6. Санхүүгийн салбарт ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;

  7. Боловсролын диплом, үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

  8. Компанийн засаглалын гэрчилгээ, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

  9. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;

  10. Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

  11. Нэр дэвшигчийн баталгаа; (нэр дэвшигчийн баталгааг энд дарж татаж авна уу)

  12. Нэр дэвшигчийн мэдэгдэл; (нэр дэвшигчийн мэдэгдлийг энд дарж татаж авна уу)

  13. Бусад шаардлагыг хангасан талаарх нотлох баримт.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3 "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд /Дотоод аудитор утас: (976)-11-310506 /1311/ хүлээн авна.

Анхаарах зүйлс:

1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тус тус гаргацтай бичнэ.

2. Дугтуйн дотор сонгон шалгаруулалтын баримт бичгийн жагсаалт, мөн гадна талд нь нийт хуудасны тоог бичиж гарын үсгээ зурсан байна. (хэрэв бичээгүй тохиолдолд энэ асуудлаар гомдол гаргах эрхгүй болохыг анхаарна уу)

3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.

4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

6.Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.

7.Нэмэлт мэдээллийг компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын (976)-11-313301 /2311/ дугаарын утаснаас авна уу. 

 

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК