• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63673.63

( 1006.69 1.61% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63673.63 1006.69
MSE A Индекс 24529.5 373.96
MSE B Индекс 15283.43 5.35

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

03-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-07 15:21:29

2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 454,780,752 төгрөгийн үнийн дүн бүхий 1,219,241 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монголын цахилгаан холбоо ХК (MCH +14.86%), Түмэн шувуут ХК (TUM 3.54%), Ремикон ХК (RMC +2.56%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрчим Баян Өлгий ХК (BOE -15.00%), Эрдэнэт хүнс ХК (TAS -14.99%), Гутал ХК (GTL -14.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 345 ширхэг нэгж эрх 151,600 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3,985 ширхэг үнэт цаас 398,463,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 25 ширхэг үнэт цаас 2,500 доллароор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 435,600 ам.доллар буюу 1,510,133,724 төгрөгөөр, 

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 51 багц 3,315 тонн CaF2-97% хайлуур жоншны баяжмал 1,266,330 ам.доллар буюу 4,390,100,180.70 төгрөгөөр, 

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 438,900 ам.доллар буюу 1,521,574,131 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 8,283,870,363 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.27% хувиар буурч, 52,209.64 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,419,429,542,882 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ