• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63673.65

( 1006.71 1.61% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63673.65 1006.71
MSE A Индекс 24543.63 388.09
MSE B Индекс 15296.5 18.42

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

03-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-12 15:45:49

2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 274,235,412 төгрөгийн үнийн дүн бүхий 847,580 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Сор ХК (SOR +14.29%), Монгол Базальт ХК (MBW +6.37%), Бодь Даатгал ХК (BODI +5.01%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол шилтгээн ХК (MSH -15.00%), Оллоо ХК (OLL -13.52%), Сүү ХК (SUU -10.28%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 4,655 ширхэг нэгж эрх 3,671,233 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 12,133 ширхэг үнэт цаас 1,203,420,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 480 ширхэг үнэт цаас 48,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 433,712 ширхэг үнэт цаас 346,969,600 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 1,316,700 ам.доллар буюу 4,567,066,119  төгрөгөөр, 

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 9,216,000 юань буюу 4,421,744,640 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,742,400 ам.доллар буюу 6,043,636,368  төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 16,908,743,372 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.68% хувиар буурч, 51,376.36 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,304,889,159,347 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ