• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63818.04

( 1151.1 1.84% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63818.04 1151.1
MSE A Индекс 24578.22 422.68
MSE B Индекс 15285.12 7.04

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН УДИРДЛАГУУД ХУДАЛДАН АВАГЧ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2025-03-28 11:00:12

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Монголын хөрөнгийн бирж” ХК-иас зохион байгуулсан Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг идэвхжүүлэх зорилгоор шинэчлэн баталсан журмуудын өөрчлөлтийн талаарх өргөтгөсөн уулзалт, хэлэлцүүлэгт оролцохдоо “Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржийн арилжааны холбогдох талуудтай нэмэлт уулзалт зохион байгуулж, дахин санал хүсэлтүүдийг сонсох, эрэмбэлэх чиглэл өгсөн юм.

Тус  чиглэлийн дагуу өчигдөр (2025.03.27) “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаа болон “Эрдэнэс Тавантолгой” ХК, Эрдэнэс Монгол нэгдлийн холбогдох нэгжээс уул уурхайн бүтээгдэхүүний худалдан авагч 16 компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалт цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан ба худалдан авагчдын санал хүсэлтийг хүлээн авч, дараагийн шатанд танилцуулах зорилготой үйл явц үргэлжилж байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ