• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63818.04

( 1151.1 1.84% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63818.04 1151.1
MSE A Индекс 24578.22 422.68
MSE B Индекс 15285.12 7.04

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

03-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-31 15:20:33

2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 385,281,577 төгрөгийн үнийн дүн бүхий 752,900 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Мерекс ХК (MRX +14.55%), Сор ХК (SOR +11.22%), Улсын их дэлгүүр ХК (UID +9.42%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мик холдинг ХК (MIK -12.44%), Гутал ХК (GTL -8.14%), Дархан хүнс ХК (DHU -7.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 17,220 ширхэг нэгж эрх 5,869,436 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 116 ширхэг үнэт цаас 5,789,560 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,119 ширхэг үнэт цаас 511,098,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд нийт 27,583,671 ширхэг үнэт цаас 6,000,000,116 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ (“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ)-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 429,000 ам.доллар буюу 1,496,356,290 төгрөгөөр,

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 7,680,000 юань буюу 3,688,473,600 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 12,092,868,579 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.47% хувиар өсч, 50,171.38 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,807,305,917,844 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ