• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63818.04

( 1151.1 1.84% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63818.04 1151.1
MSE A Индекс 24578.22 422.68
MSE B Индекс 15285.12 7.04

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-01 15:12:42

2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 662,665,425 төгрөгийн үнийн дүн бүхий 1,355,915 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол шилтгээн ХК (MSH +14.90%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND +13.84%), Хай би ойл ХК (HBO +12.44%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монос хүнс ХК (MFC -7.30%), Силикат ХК (SIL  -6.25%), Худалдаа Хөгжлийн банк (TDB -5.64%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 16,820 ширхэг нэгж эрх 9,109,569 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 70,010 ширхэг үнэт цаас 6,999,800,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 532 ширхэг үнэт цаас 53,200,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 11,520,000 юань буюу 5,540,083,200 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 13,264,858,194 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 1.22% хувиар буурч, 49,557.97 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,713,056,543,837 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ