• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 0
MSE B Индекс 15278.08 0

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

ХАДГАЛАМЖИЙН СЕРТИФИКАТ БҮРТГЭХ ЖУРМЫН ТӨСӨЛД ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДААС САНАЛ АВАХ ТУХАЙ

2025-04-14 19:35:19

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж, хуулийн хүрээнд банкны хадгаламжийн сертификат үнэт цаасны зах зээлд арилжигдах боломжтой болсон ба Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “Үнэт цаасны зах зээлд арилжихаар гаргах хадгаламжийн сертификатыг бүртгэх, арилжих, тайлагнах журам”-ыг баталсан билээ.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 191.1, 49.1.2 дэх заалт, Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны зах зээлд арилжихаар гаргах хадгаламжийн сертификатыг бүртгэх, арилжих, тайлагнах журам”-ын 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн “Монголын хөрөнгийн бирж” ХК нь “Хадгаламжийн сертификатыг бүртгэх журам”-ын төслийг боловсруулж байна.

Журмын төсөл боловсруулах үйл явцтай холбогдуулан "Үнэт цаасны зах зээлийн өөрийгөө зохицуулах байгууллага болон зохицуулалттай этгээдийн дүрэм, журмыг батламжлах, бүртгэх тухай заавар"-ын 2.2.2 дахь заалтад заасны дагуу зах зээлд оролцогч дэд бүтцийн байгууллага, мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагчид болон зохицуулах байгууллагаас санал авахаар журмыг төслийг байршуулж байна.

Иймд журмын төсөлд өгөх саналаа 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дотор албан бичгээр эсхүл ipo@mse.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Журмын төсөлтэй холбоотой асуудлаар тодруулах зүйл гарвал “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналт, зохицуулалтын газар, Бүртгэлийн албаны 11-313511 (5213, 5214, 5311) утсанд хандана уу.

Журмын төсөлтэй энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ