• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 0 -24155.54
MSE B Индекс 0 -15278.08

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-04-16 12:01:07

“Эм Жи Эл Акуа” ХК IPO хийж, татан төвлөрүүлсэн хөрөнгийн 2025 оны нэгдүгээр улирлын байдлаарх зарцуулалтын тайлангаа ирүүллээ.

Тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгийг дунд хугацааны бизнес төлөвлөгөөний зорилтоо хэрэгжүүлэх ажлын хүрээнд зарцуулахаар төлөвлөн, 2024 оны 5-р сарын 31-ний өдөр IPO-оор татан төвлөрүүлсэн 15,234,677,184 төгрөгийг өөрийн банкны дансанд хүлээн авсан байна.

Татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах байдлаар зарцуулахаар төлөвлөжээ.

Үүнд:

Үүнээс хойш 2025.03.31 хүртэлх хугацаанд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу

4,116,812,809 төгрөгийг түүхий эд материал худалдан авахад, 4,500,000,000 төгрөгийг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан.

IPO хийж татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтанд тусгасан цахилгааны трансформатор худалдан авах 550,000,000 төгрөгийн төлбөрийг 2024.10.17-нд хуваарилжээ.

Компанийн орон нутаг байгуулах усны үйлдвэр газар шилжүүлэн авах үйл явцтай холбоотойгоор түр хойшилсон тул компани 3,690,000,000 төгрөгийг түргэн хөрвөх үнэт цаасанд түр хугацаатай байршуулсан байна.

IPO татан төвлөрүүлсэн хөрөнгийн үлдэгдэл төлбөр болох 2,380,133,314 төгрөг нь компанийн дансанд байршиж байгааг мэдээллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ