• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 0 -24155.54
MSE B Индекс 0 -15278.08

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-16 17:50:29

2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 182,038,390 төгрөгийн үнийн дүн бүхий 475,978 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Сор ХК (SOR +14.33%), Дархан нэхий ХК (NEH +12.70%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +3.34%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүннү менежмент ХК (HBZ -14.99%), Махимпекс ХК (MMX -4.90%), Инвескор ББСБ ХК (INV -4.61%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 9,566 ширхэг нэгж эрх 3,581,246 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 686 ширхэг үнэт цаас 68,600,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 8,960,000 юань буюу  4,339,955,200 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ 2 багц 6,600 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 415,800 ам.доллар буюу 1,472,389,380 төгрөгөөр арилжигдлаа.

Энэ өдөр нийт 6,066,564,216 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.41% хувиар буурч, 47,280.62 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,710,979,670,219 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ