• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51022.47

( 54.09 0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51022.47 54.09
MSE A Индекс 19333.11 -32.66
MSE B Индекс 14374.12 0.5

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 6 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-05-25 11:51:57

Сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

5-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-22 15:50:08

Энэ өдөр нийт 32,652,853,911 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-25 17:01:18

2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 521,264,614 төгрөгийн үнийн дүн бүхий 1,265,052 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хэрлэн Хивс ХК (HRL +14.62%), Улсын их дэлгүүр ХК (UID +13.78%), Талх чихэр ХК (TCK +7.92%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Шарын гол ХК (SHG -13.04%), Бодь Даатгал ХК (BODI -9.09%), Говь ХК (GOV -7.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 16,246 ширхэг нэгж эрх 2,054,723 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаас 88,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 51 ширхэг үнэт цаас 5,100,250 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 7 багц 23,100 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 1,420,650 ам.доллар буюу 5,071,876,772 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,771,900 ам.доллар буюу 13,466,097,909 төгрөгөөр,

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 8,064,000 юань буюу 3,946,602,240 төгрөгөөр

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 80 багц 512,000 тонн 1/3 коксжих нүүрс 34,508,800 ам.доллар буюу 123,200,211,968 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Энэ өдөр нийт 146,213,296,476 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.55% хувиар өсч, 48,921.96 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,182,866,613,924 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ