• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49587.25

( 650.23 1.33% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49587.25 650.23
MSE A Индекс 18172.71 137.35
MSE B Индекс 14544.44 100.7

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-01 16:52:48

Энэ өдөр нийт 1,554,833,822 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМИЙН БАГШ, ОЮУТНУУД БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-05-01 10:51:00

“Санхүүгийн зах зээл” сэдэвт мэдлэг түгээх өдөрлөгт хамрагдаж буй зарим их сургуулиудийн багш, оюутнуудыг хүлээн авлаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-05-01 10:25:16

Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор эхлэв.

Мэдээ мэдээлэл

“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМИЙН БАГШ, ОЮУТНУУД БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-05-01 10:51:00

Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, хөрөнгийн зах зээлийн зарим оролцогч байгууллагууд хамтран өнгөрөгч 4 дүгээр сард санхүү, эдийн засгийн чиглэлээр сургалт явуулдаг их сургуулиудад “Санхүүгийн зах зээл” сэдэвт мэдлэг түгээх өдөрлөгийг зохион байгуулж эхэлсэн.

Хөтөлбөрийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр СИТИ их сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимд өдөрлөг зохион байгуулсан ба өнөөдөр (2025.05.01) багш Г.Нарансолонго тэнхимийн оюутнуудын хамт “Монголын хөрөнгийн бирж” ХК-д зочиллоо.

Энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ: Санхүүгийн зохицуулах хороо болон “Монголын хөрөнгийн бирж” ХК нь бодлого, үйл ажиллагааныхаа үндсэн чиг үүргийн  хүрээнд  хөрөнгийн зах зээлийн шинэ үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах, хөгжүүлж чиглүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэдэг бодлогын байгууллага болохыг онцлоод олон улсын хөрөнгийн зах зээл болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үүсэл хөгжлийн түүх, харьцуулалт, Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, олон нийтийн санхүүгийн боловсролд оруулах мэргэжлийн байгууллагуудын үр нөлөөллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын Ахлах референт Н.Энхбаатар Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлагад Санхүүгийн зохицуулах хорооноос баримталж буй бодлого төлөвлөлт, хөрөнгийн зах зээлд оролцогч, олон нийтэд мэдлэг мэдээлэл түгээх үйл ажиллагаа болон, “Санхүүгийн зах зээл” өдөрлөгийн зорилго, хэтийн төлөвийн талаар нэмэлт мэдээлэл өглөө.

“СИТИ” их сургуулийн Бизнесийн тэнхимийн багш Г.Нарансолонго: “Манай сургууль хичээл, сургалтын арга зүйдээ онол практикийг хослуулах аргачлалыг түлхүү ашигладаг. Энэ хүрээнд бүлгийн хөгжлийг дэмжин, мэргэжлийн байгууллагуудад зочлох боломж олгосон танай хамт олонд баярлалаа. Өнөөдөр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн сургалт, үйлчилгээ мэдээллийн төвд ирээдүйн эдийн засагч, санхүүч, хөрөнгө оруулагч болох оюутан залуус хүрэлцэн ирсэн. Өгөөжтэй баялаг мэдээллийг хуваалцаж буй та бүхний цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.

Төгсгөлд нь Санхүүгийн тэнхимийн оюутан О.Ариунгэрэл Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 7455 дэх арилжааг нээх цан цохих ёслол үйлдлээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ