• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50759.61

( -208.77 -0.41% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50759.61 -208.77
MSE A Индекс 19325.8 -39.97
MSE B Индекс 14323.79 -49.83

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 6 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-05-25 11:51:57

Сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

5-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-22 15:50:08

Энэ өдөр нийт 32,652,853,911 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-01 16:52:48

2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 437,183,000 төгрөгийн үнийн дүн бүхий 807,913 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Жуулчин говь ХК (JGV +14.98%), Женко тур бюро ХК (JTB +8.70%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +7.98%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүрд XK (HRD -13.52%), Махимпекс ХК (MMX  -13.23%), Монгол савхи ХК (UYN -10.61%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 13,986 ширхэг нэгж эрх 2,155,542 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг үнэт цаас 100,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд нийт 3,348,094 ширхэг үнэт цаас 1,115,395,280 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 1,554,833,822 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 1.33% хувиар өсч, 49,587.25 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,231,244,051,697 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ