Компанийн тухай хуулийн 76.1, Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 322, 323, 330, 331, 332, 333, 353, 354, 384 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Дүрмийн 7.3.1, 7.3.17 дахь заалт, гишүүнчлэлийн журмын 8.1.5, 8.1.5.2, 8.5 дахь заалтыг үндэслэн Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 13 дугаар тогтоолоор доорх нэр бүхий компаниудыг гишүүнээс хаслаа. Үүнд:
“Грандлайн” ҮЦК,
“Грийт секьюритис”ҮЦК,
“Зууны гарц секьюритис” ҮЦК,
“Мөнх-Огторгуй” ҮЦК,
“Очир-Эрдэнэ инвест” ҮЦК,
“Сайхан капитал” ҮЦК,
“Соёмбо инвестмент” ҮЦК,
“Туушин инвест” ҮЦК,
“ Юу би би ди” ҮЦК,
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ