• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51352.98

( -561.28 -1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51352.98 -561.28
MSE A Индекс 19802.53 -141.98
MSE B Индекс 14322.03 144.57

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-17 16:23:53

Энэ өдөр нийт 14,047,961,423 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 7 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-06-17 11:38:05

Сургалтыг 2026 оны 7 дугаар сарын 1, 2, 3-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖААНЫ ЖУРМУУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-17 11:20:19

Үйл ажиллагааны төгсгөлд хэлэлцүүлэгт оролцсон 20 гаруй байгууллагын төлөөлөлтэй цаашид үүсч болох асуудал, шийдлийн талаар харилцан санал солилцлоо.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 331,666,530 төгрөгийн үнийн дүн бүхий 1,916,650 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Бэрх Уул ХК (BEU +14.93%), Дархан нэхий ХК (NEH +13.84%), Айтүүлс ХК (ITLS +6.41%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол секюритиес ХК (MSC -13.97%), Хүрд XK (HRD -11.58%), Монгол алт ХК (ERS -11.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн 7,217 ширхэг нэгж эрх 8,995,784 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 410 ширхэг үнэт цаас 30,998,700 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 324 ширхэг үнэт цаас 32,394,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50 ширхэг үнэт цаас 5,000 ам.доллар (17,879,900₮)-оор,

  • Багцын арилжаагаар 1,932,835 ширхэг үнэт цаас 483,711,287 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 485,100 ам.доллар буюу 1,734,707,898 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 9,210,000 юань буюу 4,808,428,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.24%-иар буурч, 50,621.95 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,319,141,284,245 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ