• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51811.74

( 140.83 0.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51811.74 140.83
MSE A Индекс 20072.08 50.91
MSE B Индекс 14596.75 22.2

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-27 15:24:24

Энэ өдөр нийт 17,838,799,598 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“НИЙСЛЭЛ БОНД” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2026-03-27 09:20:35

Нийслэлийн засаг даргын гаргаж буй “Нийсэлэл бонд” өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2026-03-26 16:57:42

Та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

"ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-ЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

2025-05-15 10:01:03

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын шинэчилсэн найруулгын төсөлд зах зээлийн оролцогч байгууллагууд, болон үнэт цаас гаргагчдаас санал авахтай холбоотой мэдээллийг хүргэж байна.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлт, Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр орсон өөрчлөлт зэргийг үндэслэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-д өөрчлөлт оруулахаар шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэлээ.

Журмын шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үйл явцтай холбогдуулан "Үнэт цаасны зах зээлийн өөрийгөө зохицуулах байгууллага болон зохицуулалттай этгээдийн дүрэм, журмыг батламжлах, бүртгэх тухай заавар"-ын 2.2.2 дахь заалтын дагуу зах зээлд оролцогч дэд бүтцийн байгууллага, мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагчид болон зохицуулах байгууллагаас санал авахаар журмын шинэчилсэн найруулгын төслийг байршуулж байна.

Иймд журмын төсөлд өгөх саналаа 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор албан бичгээр эсхүл  ipo@mse.mn цахим шуудангаар ирүүлнэ үү. 

Журмын төсөлтэй холбоотой асуудлаар тодруулах зүйл гарвал “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналт, зохицуулалтын газар, Бүртгэлийн албаны 11-313511 (5213, 5214, 5311) утсанд хандана уу.

Журмын төсөлтэй энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ