• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49887.05

( 16.48 0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49887.05 16.48
MSE A Индекс 18149.13 -39.99
MSE B Индекс 14651.84 41.34

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨДӨР” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-05-20 10:13:30

Тус өдөрлөг 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 09:30-15:00 цагийн хооронд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байрны 1 давхар, “MSE Hall”-д зохион байгуулагдах ба харилцагч байгууллагууд, иргэд, хөрөнгө оруулагч та бүгдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

05-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-19 15:28:48

Энэ өдөр нийт 2,975,113,191 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-16 18:28:19

Энэ өдөр нийт 6,048,762,713 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-19 15:28:48

2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 616,457,551 төгрөгийн үнийн дүн бүхий 851,192 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Орхон хөгжил ХК (HJL +15.00%), Дархан гурил тэжээл ХК (DAR +14.22%), Женко тур бюро ХК (JTB +7.61%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөх ган ХК (HGN -14.99%), Бөхөг ХК (BHG -14.97%), Ремикон ХК (RMC -14.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 24,102 ширхэг нэгж эрх 13,406,998 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3,000 ширхэг үнэт цаас 299,460,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7 ширхэг үнэт цаас 700,750 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,500 ширхэг үнэт цаас 150,000 ам.доллар (535,924,500 МНТ)-оор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 422,400 ам.доллар буюу 1,509,163,392 төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр нийт 2,975,113,191 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.18% хувиар буурч, 49,870.57 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,385,420,755,995 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ