• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨДӨР” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-05-20 10:13:30

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь Үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх, иргэдийг хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллээр хангах зорилгоор "ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨДӨР" үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 

Тус өдөрлөг 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 09:30-15:00 цагийн хооронд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байрны 1 давхар, “MSE Hall”-д зохион байгуулагдах ба харилцагч байгууллагууд, иргэд, хөрөнгө оруулагч та бүгдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨДӨР” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгт  Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны компаниуд, Хувьцаат компаниуд оролцож, иргэд, хөрөнгө оруулагчид та бүхэнд үнэт цаасны зах зээлийн цогц мэдээлэл хүргэх, сургалт болон бусад үйлчилгээг үзүүлэх юм.

Холбоотой видеог энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ