• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50888.59

( -79.79 -0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50888.59 -79.79
MSE A Индекс 19398.57 32.8
MSE B Индекс 14223.98 -149.64

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 6 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-05-25 11:51:57

Сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

5-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-22 15:50:08

Энэ өдөр нийт 32,652,853,911 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-27 15:13:05

2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 618,301,698 төгрөгийн үнийн дүн бүхий 1,184,431 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хөсөг трейд ХК (HSG +14.99%), Орхон хөгжил ХК (HJL +14.98%), Монгол шевро ХК (MVO +14.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар хивс ХК (UBH -14.99%), Монгол шуудан ХК (MNP -5.84%), Шарын гол ХК (SHG -4.41%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 31,669 ширхэг нэгж эрх 14,881,863 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 16,900 ширхэг үнэт цаас 1,686,643,600 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,000 ширхэг үнэт цаас 100,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 120,861 ширхэг үнэт цаас 255,016,710 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 2,674,843,871 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.48% хувиар өсч, 49,209.39 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,299,129,893,500 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ