• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50831.45

( -136.93 -0.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50831.45 -136.93
MSE A Индекс 19373.62 7.85
MSE B Индекс 14223.98 -149.64

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 6 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-05-25 11:51:57

Сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

5-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-22 15:50:08

Энэ өдөр нийт 32,652,853,911 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-28 15:19:52

2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 925,307,754 төгрөгийн үнийн дүн бүхий 3,075,032 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Силикат ХК (SIL +15.00%), Оллоо ХК (OLL +15.00%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD +11.19%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монголын цахилгаан холбоо ХК (MCH -10.26%), Ард Даатгал ХК (AIC -5.22%), Сэндли ББСБ ХК (SEND -4.34%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 64,529 ширхэг нэгж эрх 40,922,725 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 15,409 ширхэг үнэт цаас 1,388,420,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8,000 ширхэг үнэт цаас 800,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,081 ширхэг үнэт цаас 208,100 ам.доллар (743,684,889 МНТ)-оор,

  • Багцын арилжаагаар 240,385 ширхэг үнэт цаас 250,000,400 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 415,800 ам.доллар буюу 1,485,940,302 төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр нийт 5,634,275,670 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.56% хувиар өсч, 49,487.04 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,314,303,181,917 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ