• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51106.05

( 137.67 0.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51106.05 137.67
MSE A Индекс 19410.19 44.42
MSE B Индекс 14320.55 -53.07

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 6 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-05-25 11:51:57

Сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

5-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-22 15:50:08

Энэ өдөр нийт 32,652,853,911 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-05 15:18:23

2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 255,806,833 төгрөгийн үнийн дүн бүхий 359,454 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Ремикон ХК (RMC +7.05%), Монгол алт ХК (ERS +6.38%), Премиум Нэксус ХК (CUMN +2.84%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хай би ойл ХК (HBO -11.85%), Улсын их дэлгүүр ХК (UID -5.88%), Сэндли ББСБ ХК (SEND -4.35%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 2,491 ширхэг нэгж эрх 803,505 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 36,618 ширхэг үнэт цаас 3,661,800,000 төгрөгөөр тус тус арилжигдлаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 6 багц 19,800 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 412,500 ам.доллар буюу 1,474,699,875 төгрөгөөр арилжигдсан. 

Энэ өдөр нийт 5,393,110,213 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.11% хувиар өсч, 49,300.93 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,216,298,433,374 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ