• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

БИРЖИЙН УДИРДЛАГА ШИНЭ НЭР ТӨРЛИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАХ АСУУДЛААР АНДЕРРАЙТЕРИЙН КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-06-13 15:44:06

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Бүртгэлийн албаны ахлах мэргэжилтэн М.Энхтуяа нар өнөөдөр (2025.06.13) биржийн гишүүн "Өлзий энд ко капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон Үйл ажиллагаа хариуцсан захирал Т.Баярмаа нарыг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар ойрын хугацаанд Монголын хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтэд санал болгон гаргах шинэ нэр төрлийн үнэт цаасны талаар харилцан мэдээлэл, санал солилцсон.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн удирдлага уулзалтын төгсгөлд “Бирж нь аливаа компанийн үнэт цаас бүртгүүлэх хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэж, үнэт цаасны арилжааг ил тод, алдаагүй, шударгаар зохион байгуулдаг” болохыг тодотголоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ