• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ХӨДӨӨ ОРОН НУТГУУДАД ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-06-17 10:31:51

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас санаачлан Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран хөдөө орон нутгуудад “Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” сэдвийн хүрээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулна.

Өдөрлөг 2025 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Өмнөговь, Дундговь аймгуудаас эхлэх бөгөөд

  • 1072 хувьцааны ногдол ашиг - баялгийн тэгш хуваарилалтын талаар ард иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх,
  • Цэнхэр, ягаан тасалбар болон иргэдийн эзэмшиж буй хувьцааны бүртгэл, мэдээллийг шүүж өгөх,
  • Зах зээлд гарч байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах,
  • Үнэт цаас гаргагчдад зөвлөгөө өгөх, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх
  • “Макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд тойм мэдээлэл хүргэх юм.

Иргэд, хөрөнгө оруулагчид та бүхнийг “Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” сэдэвт үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгт идэвхтэй оролцохыг урьж байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ