• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ СОЛОНГОСЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМД ОРОЛЦЛОО

2025-06-17 15:02:33

Монголын банкны Холбоо, Солонгосын банкны холбоотой хамтран “Монгол-Солонгосын санхүүгийн хамтын ажиллагааны форум”-ыг өнөөдөр “Туушин” зочид буудалд зохион байгууллаа.

Хоёр дахь жилдээ болж буй энэхүү форумаар хоёр орны эдийн засгийн хөгжлийн төлөв, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, Монгол-Солонгосын банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төлбөр тооцоо, гүйлгээ, валют арилжаа, худалдааны санхүүжилттэй холбоотой тулгарч буй хүндрэл, шийдэл, холбогдох хамтын ажиллагааны боломжууд, шинэ саналуудын талаар хэлэлцсэн.

Энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан нар БНСУ-ын албаны төлөөлүүдтэй хамтын ажиллагааны санал солилцлоо.

Энэ удаагийн форумд Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, арилжааны банкууд, Зээлийн батлан даалтын сан, Монголын ипотекийн корпораци зэрэг санхүү, банкны салбарын байгууллагуудын төлөөлөл оролцсон бол  БНСУ-аас Санхүүгийн Зохицуулах хороо (FSC), Зээлийн Батлан Даалтын Сан (KODIT), Технологи Санхүүгийн Корпораци (KOTEC), Олон Улсын Санхүүгийн Хамтын Ажиллагааны Төв (CIFC), Korea Securities Depository (KSD) Санхүүгийн хөрөнгө оруулалтын ассоциаци (KOFIA), Зээлийн мэдээллийн төв (К-Credit) зэрэг төрийн байгууллага, арилжааны томоохон банкууд, зохицуулагч байгууллага, болон бусад санхүүгийн байгууллагуудын төлөөлөл 50 гаруй зочин хүрэлцэн ирсэн байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ