• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50968.38

( 7.19 0.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50968.38 7.19
MSE A Индекс 19365.77 -23.38
MSE B Индекс 14373.62 49.62

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 6 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-05-25 11:51:57

Сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

5-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-22 15:50:08

Энэ өдөр нийт 32,652,853,911 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ХААН БАНК" ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 07 САРЫН 07-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-07-02 11:04:11

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 258 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын Өрийн хэрэгсэл бүртгэх тухай 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/256 дугаар тушаалаар бүртгэгдсэн "Хаан банк" ХК-ийн “Жендэр бонд" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

Татан төвлөрүүлэх нийт үнийн дүн 100 хувь бүрдмэгц захиалгыг хаах нөхцөлтэйгөөр зохион байгуулна. 

Бондын нэр: Жендэр бонд

Бондын тоо ширхэг: 300,000 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын нийт үнийн дүн: 30,000,000,000 төгрөг

Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 16 хувь

Бондын хугацаа: 36 сар

Бондын хүү төлөгдөх давтамж: Хагас жил тутамд

Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст

“Жендэр бонд"-ыг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар "Өлзий энд Ко ҮЦК" ХХК ажиллаж байгаа ба үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ