• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

ДАЛИАНЫ ТАВААРЫН БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЯАН ШАОМИН БОЛОН АЛБАНЫ ЗАРИМ ТӨЛӨӨЛӨЛ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-07-03 11:39:06

Монголын хөрөнгийн биржийн урилгаар өнөөдөр (2025.07.03) Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Далианы таваарын биржийн Гүйцэтгэх захирал Яан Шаомин, OTC бүтээгдэхүүний хэлтсийн ахлах менежер Жиаси Шиао, OTC бүтээгдэхүүний хэлтсийн ахлах менежер Хоннан Сун болон Бараа бүтээгдэхүүний хэлтсийн ахлах менежер Жие Ху нар биржид зочиллоо.

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК 2025-2026 онд түүхий эдэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл арилжаалах бэлтгэл ажлыг хангахад зорин ажиллаж байна. Энэ чиглэлээр 2024 оны 11 дүгээр сард биржийн удирдлага, төлөөлөл Далианы таваарын биржид зочлон Гүйцэтгэх захирал Яан Шаомин тэргүүтэй холбогдох албаны хүмүүстэй хамтын ажиллагааны яриа хэлэлцээр хийсэн бөгөөд цаашид түүхий эдэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл нэвтрүүлэх, хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, хамтарсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, зах зээлийг сурталчлах талаар харилцан санал солилцож байв.

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан нар өнөөдрийн уулзалтаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах, санамж бичгийн агуулга, цар хүрээг тодорхойлох, хамтын ажиллагааг эхлүүлэх яриа хэлэлцээрийг зохих түвшинд ахиуллаа.

БНХАУ-ын Далианы таваарын бирж нь 1993 онд үүсгэн байгуулагдсан, 5 фьючерс биржийн нэг юм. Төмрийн хүдрийн фьючерс хэлцлийн бодит хүргэлт хийсэн Дэлхийн анхны биржүүдийн нэг бөгөөд БНХАУ-ын анхны хөдөө аж ахуй, амьд малын арилжааг хийж гүйцэтгэсэн байна. Одоогоор 21 төрлийн фьючерс, 13 төрлийн опцион арилжаалж байна. Нийт 160 гаруй гишүүн брокер, 2.3 сая харилцагч, 559 бүтээгдэхүүн нийлүүлэх цэг, төлбөр тооцоо гүйцэтгэх 16-н клирингийн төвтэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ