• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50968.38

( 7.19 0.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50968.38 7.19
MSE A Индекс 19365.77 -23.38
MSE B Индекс 14373.62 49.62

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 6 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-05-25 11:51:57

Сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

5-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-22 15:50:08

Энэ өдөр нийт 32,652,853,911 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2025-07-18 11:45:38

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.4 дахь заалтад заасны дагуу хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг. 

Монгол Улсын Сангийн яамнаас тайлан хүлээж авах хугацааг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасантай холбогдуулан 2025 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа сунгагдсан хугацааны дотор багтаан ирүүлж, хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт бүртгэлтэй хувьцаат компаниудад анхааруулж байна. 

Хэрэв заасан хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монголын хөрөнгийн биржийн зүгээс зөрчлийн талаар олон нийтэд болон Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, цаашид зөрчил давтагдсан тохиолдолд СЗХ-ны “Бүртгэлийн журам” болон МХБ-ийн "Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам", Бүртгэлийн гэрээнд заасан хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхаарна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ