• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49500.26

( -615.46 -1.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49500.26 -615.46
MSE A Индекс 18123.47 -188.36
MSE B Индекс 14652.77 -80.09

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-21 16:03:08

Энэ өдөр нийт 1,886,332,132 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

07-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-18 15:54:17

Энэ өдөр нийт 147,391,247,033 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-07-18 12:09:59

Нийт 9.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-21 16:03:08

2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 278,979,101 төгрөгийн үнийн дүн бүхий 476,256 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Сүү ХК (SUU +2.16%), Гутал ХК (GTL +2.09%), Монгол Базальт ХК (MBW +2.04%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Могойн гол ХК (BDL  -15.00%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND -14.68%), Монгол шуудан ХК (MNP -11.32%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 4,891 ширхэг нэгж эрх 4,055,931 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 500 ширхэг үнэт цаас 49,945,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 211 ширхэг үнэт цаас 21,089,500 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 117 ширхэг үнэт цаас 11,700 доллар (41,935,608₮)-оор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 415,800 ам.доллар буюу 1,490,326,992 төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 1,886,332,132 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 1.23% хувиар буурч, 49,500.26 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,304,814,690,760 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ