• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-23 16:36:29

2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 274,542,049 төгрөгийн үнийн дүн бүхий 617,174 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Блюскай секьюритиз ХК (BSKY +15.00%), Адуун чулуун ХК (ADL +14.63%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD +5.40%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Жуулчин говь ХК (JGV -12.50%), Инвескор ББСБ ХК (INV -3.21%), Би ди сек ХК (BDS -2.81%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 975 ширхэг нэгж эрх 391,303 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 12,000 ширхэг үнэт цаас 1,199,280,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ширхэг үнэт цаас 700 доллар (2,509,773₮)-өөр,

  • Багцын арилжаанд нийт 75,338 ширхэг үнэт цаас 693,109,600 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,262,400 ам.доллар буюу 8,111,586,336 төгрөгөөр

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52% Төмрийн хүдэр 422,400 ам.доллар буюу 1,514,468,736 төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 11,795,887,797 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.12% хувиар өсч, 49,532.82 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,338,122,312,245 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ