• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50968.38

( 7.19 0.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50968.38 7.19
MSE A Индекс 19365.77 -23.38
MSE B Индекс 14373.62 49.62

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 6 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-05-25 11:51:57

Сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

5-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-22 15:50:08

Энэ өдөр нийт 32,652,853,911 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ӨМЧИТ “ЭРЧИС МОНГОЛ” ХХК, МИАТ ХХК-ИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-08-01 10:47:53

“Монголын хөрөнгийн бирж” ХК, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлага хооронд 2025 оны 5 дугаар сард хийсэн албан уулзалтаар Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах, үйл ажиллагааг үр ашигтай, нээлттэй ил тод, олон нийтийн компани болгоход чиглэсэн төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх хэтийн төлөвийн талаар санал солилцож байсан бол өнөөдөр (2025.08.01) төрийн өмчит “Эрчис монгол” ХХК, МИАТ ХХК-ийн төлөөллүүдийг энэ чиглэлийн мэдээллээр хангах уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд биржийн Хяналт зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан: Төрийн өмчийн компаниудын олон нийтийн компани болгоход чиглэсэн төр засгийн бодлогын зорилго, ач холбогдлын талаар онцлон, зохих мэдээллийг хүргэсэн юм.

Түүнчлэн МОНХА-ны Бизнес хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж “Хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт” сэдвээр, Бүртгэлийн албаны Бүртгэл хариуцсан мэргэжилтэн Г.Амартүвшин “Үнэт цаасны бүртгэлийн үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд хууль эрх зүйн зохицуулалт, төрийн эрх бүхий байгууллагуудаас гаргах тогтоол шийдвэрүүд, хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагуудыг зөвшөөрөл, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, үйл ажиллагааны төгсгөлд холбогдох асуултуудад хариулт өглөө.

МОНХА-ны Бизнес хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж

Бүртгэлийн албаны Бүртгэл хариуцсан мэргэжилтэн Г.Амартүвшин

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран 2024 онд “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн шинэчлэл ба хөрөнгийн зах зээл” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ