• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ИРҮҮЛЭЭГҮЙ БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2025-08-01 16:24:17

“Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй хувьцаат компани нь Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.4 дахь заалтад заасны дагуу хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны /Монгол Улсын Сангийн яамнаас тайлан хүлээж авах хугацааг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаа сунгасан/ дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй.

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь тайлан ирүүлээгүй компаниудад 8 дугаар сарын 08-ны дотор ирүүлэх хугацаа олгож байна. 

Иймээс хувьцаат компанийн олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж, санхүү болон үйл ажиллагааны тайлангаа заасан хугацаанд багтаан ирүүлнэ үү.

Заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монголын хөрөнгийн биржийн зүгээс зөрчлийн талаар Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, цаашид зөрчил давтагдвал Санхүүгийн зохицуулах хорооны “Бүртгэлийн журам” болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн "Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам", Бүртгэлийн гэрээнд заасан хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхаарна уу.

Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.

Үйл ажиллагааны тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ