• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50968.38

( 7.19 0.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50968.38 7.19
MSE A Индекс 19365.77 -23.38
MSE B Индекс 14373.62 49.62

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 6 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-05-25 11:51:57

Сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

5-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-22 15:50:08

Энэ өдөр нийт 32,652,853,911 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ГИШҮҮН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДҮГНЭЛЭЭ

2025-08-04 14:00:24

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Хяналт шинжилгээний албанаас "Гишүүнчлэлийн журам"-ын 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалтын дагуу 2025 оны эхний хагас жилийн байдлаар биржид бүртгэлтэй гишүүн үнэт цаасны компаниудын үйл ажиллагааг дүгнэлээ.

Ийнхүү дүгнэхдээ гэрээ болон холбогдох журмаар хүлээсэн үүргийн хэрэгжилт, арилжааны хяналт, арилжааны системийн хэвийн ажиллагаа гэсэн гурван үзүүлэлтийг харгалзсан болно.

Монголын хөрөнгийн биржийн “Гишүүнчлэлийн журам" шинэчлэгдэн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлагдсаны дагуу бирж нь хагас жил тутам Гишүүн үнэт цаасны компаниудын үүргийн хэрэгжилтийг дээрх гурван чиглэлээр дүгнэн, олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээсэн юм.

Дүгнэлт мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Гишүүнчлэлийн журмыг энд дарж үзнэ үү.      

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ