• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-04 14:59:03

2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 409,999,450 төгрөгийн үнийн дүн бүхий 615,590 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хар тарвагатай ХК (TVT +15.00%), Тахь-ко ХК (TAH +8.82%), Монос хүнс ХК (MFC +2.34%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ариг гал ХК (EER -8.93%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -6.78%), Женко тур бюро ХК (JTB -6.23%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 3,429 ширхэг нэгж эрх 3,059,756 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3,530 ширхэг үнэт цаас 352,510,800 төгрөгөөр 

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 45 ширхэг үнэт цаас 4,500,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,240,000 юань буюу 5,096,652,800 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ" (Монголросцветмет” ТӨҮГ)-ийн 4 багц 13,200 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 858,000 ам.доллар буюу 3,079,181,820 төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 8,945,904,626 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.2% хувиар буурч, 49,238.9 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,241,109,909,072 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ